УЛС ТӨР

Г.Дөлгөөн: Төв банк гадны банк орж ирэхэд татгалзахгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар (2020.08.20) Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан билээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Нийгэм, эдийн засгийн нэг номерын асуудал бол зээлийн хүү буурах. Гэхдээ 2018 онд зээлийн хүү бууруулах стратеги гэж бичиг баталж байжээ. Зээлийн хүүг бууруулахын тулд эх үүсвэр, нийлүүлэлтийг нэмэх шаардлагатай. Нийлүүлэлт ховор байгаа учраас үнэтэй байгаа. Энэ салбарын эрсдэл өндөр байгаа учраас хүү буурах боломж харагдахгүй л байгаа юм. Энэ бодлоготой мэргэжлийн байгууллагууд дэмжиж байгаа юу. Цахим, дижитал банкуудын талаар ямар бодлого баримталж байна вэ.  Тэгэхээр гадны банк оруулж ирэх талаар Монголбанк дэмжих үү.

Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн: 2018 онд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн стратеги дээр үндэслэн, өргөн цар хүрээнд боловсруулж оруулж ирсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн их зээлийн хүү буурсан нь санхүү, төсвийн тогтвортой байдал нөлөөлсөн. Төв банк гадны банк орж ирэхэд татгалзахгүй. Өнөөдрийн байдлаар гадны таван банк суурин төлөөлөгчөө ажиллуулж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хэзээ цахим банкийг нээх вэ. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, зардлаа бууруулахын тулд 

Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн: Гадны банкийг оруулж ирэхэд хууль эрх зүйн орчин нэн тэргүүнд шаардлагатай ажил болоод байна. Төрийн оролцоогүй хувийн эрүүл банк орж ирэхэд Төв банк татгалзахгүй.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Өндөр хадгаламжаас өндбр хүү аваад сууж байдаг явдлыг хэрхэн зохицуулах гэж байна вэ. Гадын хөрөнгө оруулалттай банкийг оруулж ирэх арга зам бий юу. Эрх зүйн орчин гээд ам таглаад өөдөөс сонин юм яриад байх юм. Гадны банк орж ирж байж зээлийн хүү буурна шүү дээ. Мөн гаргах гэж байгаа тогтоол ганц банкинд хамаарах уу эсвэл банк бус санхүүгийн байгууллага, ломбардууд хамаарах уу. Өндөр хүүтэй зээлээс болж зээлээ ч төлсөн зүйлгүй, барьцаалсан зүйлээ ч хаяж байна. Ялангуяа ББСБ, ломбард иргэдийг сөгдүүлж байна. Нийт зээлийн 4-хэн хувийг эзэлж байгаа ч, нийт зээлдэгчийн 85 хувь нь ББСБ, ломбардаас зээл авч амьдарч байна. Энэ хүүгээ ярихгүй юм бол банкны хүүгээ яриад хэрэггүй шүү дээ. Банк нь ББСБ-даа өгөөд ББСБ нь ард иргэдээ хүүлж байгаа шүү дээ.

Хямд өртөгтэй мөнгө олох нь Монголбанкны үүрэг. Дэлхий дээр хямд өртөгтэй мөнгө маш их байхад тэр мөнгийг авчраад эх үүсвэрээ шийдээд явж болдоггүй юм уу. Энэ тал дээр Золжаргал маш сайн менежер байсан.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Энэ тогтоол батлагдаад маргааш хүү буурахгүй. Ер нь бол дунд хугацаанд зээлийн хүү буурах гол хүчин зүйл нь өрсөлдөөн. Банк хоорондын өрсөлдөөн болон хадгаламжийн эх үүсвэртэй өрсөлдөх эх үүсвэр, бонд хэлбэрээр мөнгө босгох. Өрсөлдөөнийг яаж зохицуулах вэ. Өрсөлдөөн ширүүсвэл хэрэглэгчийн зээлийн хүү буурна. Энэ стратегийг дагаад Монголбанк өөрийн өндөр зардлуудаа танана гэсэн. Мөн барьцаа хөрөнгөний асуудал. Жижиг, дунд бизнесийн барьцааг арай өөр хэлбэрээр зохицуулах боломж байдаг уу. Монголбанкны зарим ажилтан банк бустай гэдэг ч Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнууд бас банк бус санхүүгийн байгууллагатай байдаг асуудлыг шалгах хэрэгтэй. Зээлийн мэдээллийн санг боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-08-21 20:18

Ярихаас цаашгүй новшнууд.

Фэйст бичээрэй
Фэйст бичээрэй
2020-08-21 21:51

Хятад банк орж ирэх нь тодорхой хэдэн жилийн дараа иргэд биш засгийн газар нь тэрХятад банкныхаа өрөнд баригдчихсан газар нутгаасаа тас�##�ж өгөх гээд сууж байхвий. Банкнаас засгийн газар их зээлдэгдээ. Ядуу жирхүнд гадаад банк зээв өглөөюү

ууцгаая
ууцгаая
2020-08-22 09:57

ҮҮнийг МЭДРЭЭ ГУАЙ БИЧЭЭД БНА УУ

Зочин
Зочин
2020-08-22 09:07

ҮАБ бодоод оруулб�##� япон юм уу 3 дагч орны банк л дээр.

Зочин
Зочин
2020-08-22 15:08

гадны банкийг оруулна гэж сонгууль болгоноор л ярьдаг. Нэг ёсны сонгуулийн суртчилгаа юм. Мөн хүүг үе шаттайгаар жил болгон 1 хувиар буулгана гэсэн. Сонгууль эхлэх дуусах мөчлөг. Эхлээд унтуулах тариагаа хийнэ, дараа нь сэргээх өө та үүрд с

Холбоотой мэдээ

Back to top button