Нийгмийн

Туул голын эрэгт тоглож байгаад живсэн хүүгийн цогцсыг эрэн хайж байна

Усны осол /эрэн хайх, аврах/Нийслэлийн Налайх дүүрэг. Нэгдүгээр хорооны Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.23-ны өдрийн 10:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” уулнаас “Баянцагаан”, “Их Хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, газраар 50 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.24-ний өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Налайх дүүрэг. 6 дугаар хороо “Байтаг богд” уулын урд “Туул” голд хүн живж нас барсан байна гэсэн дуудлагыг 15:02 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 15:20 цагт очиж Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд оршин суугч иргэн С/32 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад 8 настай, эрэгтэй хүүхэд голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 08.23-ны өдрийн 09:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Мишээл Экспо” худалдааны төвийн харалдаагаас баруун зүгт туул голын урсгалын дагуу “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр” хүртэл усаар 30 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 120 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 56 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:40 цагт түр зогсоосон. 08.24-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button