Нийгмийн

Согтуу жолоочийн улмаас гэр бүлийн гурван хүн автомашинд хавчуулагджээ

Төв аймаг, Эрдэнэ сумын нутаг дэвсгэр, автозамын зорчих хэсэгт суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, автомашины эд ангид хүн хавчуулагджээ. Тодруулбал,

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 25 км замыг туулан очиход иргэн С нь “Приус 20” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ын “Приус 20” загварын суудлын автомашиныг мөргөжээ. Улмаар Налайх дүүргийн харьяат иргэн Ш /23 настай, эрэгтэй/, иргэн Б /26 настай, эмэгтэй/, А /4 сартай, эрэгтэй/  нар хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж гаргаж авчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button