Нийгмийн

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ. Тэрбээр есдүгээр сарын 1-ны өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдах эсэх асуултад:

"БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар эсвэл ахмад багш нарынхаа сургаалийг видео хэлбэрээр бэлтгэж хүргэж болно” хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button