УЛС ТӨР

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 31-ээс бүртгэнэ

Орон нутгийн ээлжит сонгууль 2020 оны аравдугаар сарын 15-нд орон даяар явагдах тов гарсан. Тэгвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ныг дуустал долоо хоногийн хугацаанд явагдана гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Нэр дэвшигчид доорх жагсаалтын дагуу нэр дэвшигчийн баримт бичгээ бүрдүүлнэ.

Бие даан нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг зуруулах маягтад тухайн шатны сонгуулийн хороо тэмдэг даран баталгаажуулж, наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн олгох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button