Нийгмийн

“Цонжин болдог”-ийн замд хоёр машин мөргөлдөж дөрвөн сартай хүүхэд амиа алджээ

Жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Өчигдөр л гэхэд дөрвөн сартай хүүхэд авто машины ослоор эндсэн байна.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, наймдугаар сарын 24-ний 19:18 цагийн орчимд Төв аймаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Цонжин болдог” гэх газар асфальтан замд Toyota prius маркийн автомашины жолооч С нь Toyota prius маркийн Ш жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч дөрвөн сартай хүүхдийн амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарчээ.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button