ДЭЛХИЙ

Энэтхэгт 24 цагийн дотор 66 мянган халдвар бүртгэгджээ

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий нийтээр 24 сая 42  мянга 389-д хүрчээ. Үүний 16 сая 591 мянга 338 нь эдгэсэн бол 822 мянга 499 нь нас барсан байна. 6 сая 628 мянга 852 хүн эмчилгээ, хяналтын дор байна.

Харин өнгөрсөн 24 цагийн дотор Энэтхэгт хамгийн олон буюу 66 мянга 873 халдвар бүртгэгджээ. Удаалж 46 мянга 989 халдвараар Бразил, 39 мянга 187 халдвараар АНУ жагсаж байна.

Ингээд халдварын тохиолдлоор дэлхийг тэргүүлж буй улс орнуудыг дурдвал:

  • АНУ – 5 сая 954 мянга 817
  • Бразил – 3 сая 674 мянга 176
  • Энэтхэг – 3 сая 231 мянга 754
  • ОХУ – 966 мянга 189
  • Өмнөд Африк – 613 мянга 17
  • Перу – 600 мянга 438
  • Мексик – 563 мянга 705
  • Колумб – 562 мянга 128
  • Испани – 423 мянга 224
  • Чил – 400 мянга 985-аар жагсаж байна.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: Worldometers

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button