НИЙГЭМ

“Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаав

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”-т заасан гэмт хэрэгт Д.Тодномбат /мэс заслын эмч/, Б.Мөнгөнчимэг /нойрсуулагч эмч/ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох
  2. Гэрч Д.Тодням /Тод каннам эмнэлгийн захирал/-ын оролцоо байгаа эсэх болон иргэний хариуцагчаар тогтоох эсэх
  3. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй
  4. Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button