НИЙГЭМ

Нэг гэр бүлийн гурван хүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Өнөөдөр /2020.08.26/ ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Өвөрхангай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн юм.

Тэр, “Өнөө өглөө Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд тарваган тахлын гэдэсний хэлбэр гэсэн оноштой гурван хүн ирсэн байна. Тэд нэг гэр бүлийнхэн бөгөөд энэ сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд суманд байхдаа тарваганы мах идсэн гэсэн өгүүлэмжтэй бөөлжиж, суулгах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ханджээ. Эхний ээлжид хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд ээжийнх нь шинжилгээнд тарваган тахлын үүсгэгч илэрсэн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button