УЛС ТӨР

Я.Содбаатар: Гадаадаас иргэдээ татахад зориулсан хөрөнгө төсөвт суугаагүй

Өнөөдөр /2020.08.26/ Шадар сайд Я.Содбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцож, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Я.Содбаатар дараах онцлог зүйлийг ярилаа:

“Цар тахал хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Ирэх оны эхний хагас хүртэл манай улсын хил, гаалийн асуудал хүндрэлтэй хэвээр үргэлжилнэ гэж төлөвлөж байна. Нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй.

Гадаадад гацсан иргэдээ татах ажилд зориулсан хөрөнгө төсөвт суугаагүй. Мөн шууд төсвөөс маш бага мөнгө гарч байгаа. Дотоодын эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, тусгаарлах байрны хүрэлцээ зэргээс шалтгаалан иргэдээ үе шаттайгаар татаж байгаа. Бид бүх иргэдээ татахыг хүсэж байгаа ч, эрсдэлийн үнэлгээг харгалзан үзэж, дотооддоо халдвар тараахгүйн тулд хичээх ёстой.

Хилийн чанадад суугаа иргэдэд туслах сан гэж бий. Энэ сангийн мөнгө дууссан учраас хандивын 300 сая төгрөгийн нэмж олгосон”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Гадаадаас өгсөн мөнгөнөөс нэг ч монгол иргэн татаж авахад нэг ч төгрөг зарцуулаагүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button