УЛС ТӨР

Т.Мөнхсайхан: Эдгэрээд гарсан хүмүүсийн 85 хувьд нь л дархлаа тогтсон

Өнөөдөр /2020.08.26/ Шадар сайд Я.Содбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооны нэгдсэн хуралдаан болж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асуулаа.

Ж.Чинбүрэн: Франц улсын элчин сайдыг хүлээн авч уулзах үеэр, тус улсаас 10 сая евро хүртэлх зээлийг хөнгөлөлттэй хэлбэрээр авч болно гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж сонссон. Энэ зээлийн асуудлаар хэлэлцээр хийсэн зүйл байгаа юу?

Хоёрдугаарт, дэлхий нийтэд коронавирусийн халдвар тусаад эдгэсэн хүмүүст эсрэг бие үүсэхгүй буюу дархлаа тогтохгүй байх нь элбэг байна. Манай улсад 300 тохиолдол бүртгэгдсэнээс 289 нь эдгэрсэн. Эдгэрээд, хүн ам дунд гарсан эдгээр иргэдэд дархлаа тогтсон эсэхэд ямар судалгаа хийсэн бэ?


Хариултад Сангийн яамны нарийн бичгийн дарга С.Наранцогт:

“Франц улстай дүүжин тээвэр байгуулах төслөөр 60 сая долларын төсөв хэлэлцэж буй. Харин асуултад дурдсан зээлийн асуудал тухайн үед яригдаж байсан ч одоогоор ямар нэг хэлэлцээр хийгдсэн зүйл байхгүй”.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

“Эдгэрсэн иргэдийн 85 хувьд нь эсрэг бие үүссэн. Харин 15 хувьд нь эсрэг бие үүсээгүй тул хүн амд халдвар тархаахгүй гэх баталгаа байхгүй”

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button