Нийгмийн

Долоон жилийн өмнө сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг гүний худгаас олжээ

Баянзүрх дүүрэгт оршин суух 1973 онд төрсөн, эмэгтэй “М” нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлжээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйггүй хөөцөлдөсний эцэст 1968 онд төрсөн, эрэгтэй “Г” гэгч нь хохирогч “М” тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироон, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгаж байна. Хэргийн холбогдогч Г-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Гүний худаг гэдэг чинь газарт өрөмдөж оруулсан труба л байдаг шүү дээ юун хүний цогцос багтах вээ… нүхэн худаг байхоо…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button