Нийгмийн

Нохойд хазуулсан хоёр настай охины хэргийг ДАХИН ШАЛГАЖ байна

Өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст “гэрийнхээ хашаанд айлын нохойд хазуулсан хоёр настай охины тухай гомдол” ар гэрээс нь ирсэн.

Улмаар охины гэмтэлд хийсэн шинжээчийн дүгнэлт ХӨНГӨН гэж гарсан тул нохойн эзнийг 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас дээрх гомдлыг шалгасан материалыг дахин хянаад “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй” хэмээн үзсэнээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг дахин шалгаж байгаа аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Шүүх, мүүх гээд яадаг юм бэ? Нохойг нь ####аад эзнийг нь зодох хэрэгтэй . Ер нь энэ газар дээр чинь хүн явж байх ёстой юм уу? Аль эсвэл нохой юу ?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button