УЛС ТӨР

Т.Доржханд: Зээлийн хүүг бууруулах боломж байна, бид дэмжиж, хамтарч ажиллана

Өнөөдөр /2020.08.27/ УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

“Сүүлийн үед зээлийн хүүг бууруулах стратегийг батлах тухай асуудал яригдаж байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт ч энэ тухай тов тодорхой заагдсан. “Зөв хүн электорат” эвсэл үүнийг зүйтэй стртатеги гэж үзэж буй. Иймд уг ажлыг боломжт байдлаар эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой саналуудыг хүргүүлж байна. Саналуудаа Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ.

Бид зээлийн хүүг бууруулах боломжгүй биш боломжтой гэж үзэж байна. Гэхдээ дунд, урт хугацаандаа хийнэ гэвэл худлаа болж мэднэ. Мөн захиргааны аргаар шууд банкуудын зээлийн хүүг хааж, боож болохгүй. Зах зээлийн эрүүл зарчмаар нь шийднэ.

Банкуудад лиценз олгохдоо ялгавартай олгоё. Банкуудыг ингэж ангилбал өрсөлдөөн бий болох нь. Ер нь банкны салбарыг либералчлах хэрэгтэй байна. Энэ шаардлагыг тавьж, шахаж байгаа. Хүү гэхээр зөвхөн банкны зээлийн хүү биш байна. ББСБ тэргүүтэй мөнгө хүүлэлтийг дэмжсэн байгууллагууд ч ажиллаж байна.

Ер нь бол дотоодын бондыг тасралтгүй гарга, татварыг шударга, шаталсан зарчмаар хураадаг болъё гэдэг үндсэн гаргалгаа тавьж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button