ДЭЛХИЙ

Өмнөд Солонгосыг Бави хар салхи дайран өнгөрчээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 27-ны пүрэв гарагт, Өмнөд Солонгосын хойгт цагт 133 км-ын хурдтай Бави хар салхи салхилжээ. Хар салхины үеэр хүчтэй аянга, цахилгаан хэд хэдэн удаа цахисны улмаас нутгийн ойр орчим дахь барилга, байгууламжууд ихээр сүйджээ.

Азаар үүний улмаас амь насаар хохирсон хүний мэдээлэл бүртгэгдээгүй байна. Бави хар салхи одоо Хойд Солонгосын нутгаар дайрч, цааш БНХАУ-ыг чиглэнэ гэж БНСУ-ын цаг агаарын агентлагаас мэдээлжээ.

Харин өнгөрөгч лхагва гарагт буюу хоёр өдрийн өмнө тус хар салхи Өмнөд Солонгосын төв хэсэг, Сөүл, Бусан хотуудыг дайран өнгөрсөн юм. 9,300 айлын гэр, 3,500 орчим барилга байгууламж шуурганд цохигдож, эвдэрсэн байна. Үүнээс болж Бусанд орон нутаг хоорондын 470 нислэг цуцлагдсан билээ.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: abc

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button