Нийгмийн

Нэр, нас, харьяалал тодорхойгүй эрэгтэйн цогцос олджээ

Өчигдөр шөнийн 01:04 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны дөрвөн давхрын байрнаас нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, “гэртээ хүн нас барсан байж болзошгүй байна. Хаалгыг нь онгойлгож өгнө үү” хэмээх иргэний дуудлага мэдээллээр Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, аврах олс ашиглан цонхоор нь дотогш нэвтэрсэн байна. Хэргийг өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button