Нийгмийн

Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг төсөвлөхөөр болов

Өчигдөр /2020.08.28/ УИХ-ын чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжлээ. 

Тодруулбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” УИХ-ын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг БСШУС-ын байнгын хороо дэмжсэн ч, Төсвийн байнгын хороо дэмжээгүй байсан аж.

Харин чуулганы үеэр санхүүжилтийг нэмж тусгах нь зөв гэж олонх гишүүн үзсэн тул Төсвийн байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжээгүй байна. Ийнхүү хүүхэд харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөгийг нэмж тусгахаар боллоо.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Ануужин гэдэг хүүхэн өөрөө 2 настай хүүхэдтэй биз дээ. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж үзэх ёстой.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button