Нийгмийн

Зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулсан цэцэрлэг, сургуулийг шалгаж байна

Урьдчилан сэргийлэх шалгалтанд 2020 оны 08-р сарын 27-ний байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 41 боловсрол сургалтын байгууллагыг хамруулсан байна.

Шалгалтаар 29 дүгээр сургуулийн дотуур байрны 1 давхарт Боловсролын судалгааны хүрээлэн үйл ажиллагаа явуулж байгаа нь боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж зориулалтын дагуу ашиглагдахгүй, дотуур байрны хүүхдүүд зоорийн давхрын хаалгаар ордог, шаардлагатай өрөө тасалгаа хүрэлцээгүй, халуун усны газар зориулалтын бус газарт ажиллаж барилгад муугаар нөлөөлөх, чийгтэх, хөгц мөөгөнцөр үүсгэсэн зэрэг эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй байна.

Иймд холбогдох байгууллагуудад Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дах заалт /Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана./-ыг хэрэгжүүлж ажиллахыг албан бичгээр мэдэгдээд байна.
Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэг, 35 дугаар сургуулийн гадна орчинд нийтийн эзэмшлийн бохирын шугам тавигдах ажил хийгдэж орц, гарцыг хаасан, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ тавигдаагүй, ажлын гүйцэтгэл удааширалтай байгааг Сүхбаатар дүүргийн тамгын газар, сургууль цэцэрлэгийн удирдлага, гүйцэтгэгч компанид албан бичгээр мэдэгдээд байна.

58 дугаар сургуулийн урлаг заалны дээврээс ус дусаал гоожсон, чийгтэй, хичээллэх боломжгүй байна. 2019 онд дээврийн засвар ажлыг гүйцэтгэсэн Платинум өргөө констракшн ХХК-нд хугацаатай үүрэг даалгавар өгч, засварын ажлыг эхлүүлээд байна.
51 дүгээр цэцэрлэгийн урлаг заалны дээврээс ус гоожих хичээллэх боломжгүй байгаа асуудлыг Сүхбаатар дүүргийн тамгын газрын шуурхай хурал дээр танилцуулсанаар 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрүүлж, засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллалаа. Урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button