УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: СЕХ-ны даргаар Ж.Энхбаярыг томилох талаар яригдсан зүйл байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдан, СЕХ-ны есөн гишүүний дөрвийг нь болох СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан, СЕХ-ны гишүүн Батболд, Баатаржав нарыг чөлөөлсөн. Улмаар тэдний оронд ЦЕГ-ын дарга Болд, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Түвшинжаргал, гишүүн Дэлгэрнаран, ҮАБ-ын Аж ахуйн албаны дарга Д.Даваа-Очир нарыг томилохыг МАН-ын бүлгийн хурлаар дэмжлээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэнгээс тодруулахад “Эдгээр дөрвөн гишүүн ямар нэгэн шахалт, албадлагаар чөлөөлөгдөөгүй. Содномцэрэн, Болдбаатар хоёр хоёулаа тэтгэвэртээ гарсан. Баатаржав төрийн албанд томилогдсон, Батболд чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

Сонгуулийн дүн СЕХ-ны удирдлагаас огт шалтгаалдаггүй. Бүх юм ил тод, нээлттэй. Тийм учраас СЕХ сонгуулийн дүнд огт нөлөөлдөггүй. СЕХ-ны дарга Содномцэрэнг чөлөөлөх асуудлыг үдээс хойш хэлэлцээд шийдэх болов уу. Одоогоор хэн нэгнийг томилох асуудлыг хэлэлцээгүй. Ямар нэгэн шийдвэр гараагүй” гэв.

СЕХ-ын даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилох шуум гарсан талаар тодруулахад “Хэвлэлээс л энэ талаар уншсан. Өөр энэ талаар ямар ч мэдээлэл алга. Нам дээр яригдсан зүйл байхгүй” хэмээлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button