НИЙГЭМ

Байгууллагын ойд оролцоод хоолны хордлогод орсон 40-50 иргэний 14 нь ХӨСҮТ-д хүргэгджээ

Байгууллагынхаа ойг тэмдэглэж байгаад хоолны хордлогод орсон дуудлага ХӨСҮТ-д иржээ. Улмаар ойн баярт оролцсон 50-60 хүн хоолны хордлогод орж, 14 нь ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Тэдний хоёр нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрбээр “Одоо хүртэл хүмүүс ирсээр байна. Бөөлжих, суулгах, халуурах зэрэг ижил шинж тэмдэг илэрч байгаа. Дахиад хэдэн хүн нэмж ирэхийг хэлж мэдэхгүй. Коронавируст халдвар бүрэн судлагдаагүй. Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварлах эрсдэл бий. УОК-ын заавар, зөвлөгөөг зөрчин хурим найр хийн, олон хүн цуглуулсаас болж коронавирус тархахгүй гэсэн баталгаа алга” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button