Нийгмийн

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг хийнэ

Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхлэх болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран явуулах тус судалгаагаар төрийн албан хэргийг монгол бичгээр шууд хөтлөн явуулах боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох юм байна.

Судалгааны мэдээлэл цуглуулахыг энэ оны аравдугаар сараас эхлүүлээд арванхоёрдугаар сарын 31-нд дуусгаж ирэх оны гуравдугаар сард дүнгээ гаргана

2025 онд бүх нийтээрээ хос бичигтэн болох бэлтгэл ажлын хүрээнд төрийн албан хаагч нарын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх ажилдаа юуг анхаарах шаардлагатайг судлах юм.

Судалгааны мэдээлэл цуглуулахыг энэ оны аравдугаар сараас эхлүүлээд арванхоёрдугаар сарын 31-нд дуусгаж ирэх оны гуравдугаар сард дүнгээ гаргана.

Одоогоор судалгааны бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцөөр дамжуулан судалгааг авна. Ингэж авсан судалгааны чанарыг шалгах түүвэр судалгааг мөн явуулна. Дараагийн түвшинд, судалгааны маягтаа гар утасны апплекейшн болгож, нийт хүн амын монгол бичгийн мэдлэг ямар байгааг тодорхойлно гэдгийг Үндэсний Статистикийн хорооны, Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал онцолжээ. 

Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хэрэгтэй

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам 

“Монгол хэлний тухай хуулийн 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хэрэгтэй. Иймээс Үндэсний статистикийн хороотой хамтран эхний ээлжинд Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг шалгах судалгаа явуулахаар болоод байна. Орон нутгийн сонгууль дууссаны дараа энэ судалгааг явуулна. Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, шууд хөтлөх боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
gulia
gulia
2020-09-02 09:22

Ene bol yah argagui zuv sanaa bn . unuugiin turiin alban haagchid maani bosoo bichig bitgii hel hevtee 35 usgeech zuvholboj chadahgui bulainuud diilenh n bgaadaa bgaa ! Ug n bid l jinheneesee ulger duurail bolj gemeen busdiig urialan duudah yostoi ! Tuunees bish uursduu iim dulii haranhui bj boloh uu??? !!!

zochinn
zochinn
2020-09-02 09:44

amidrald xeregjuuleegui baij xii demii mongol bichig geed yanaa ner nuur olox gesen arga l baixgui yu 90 eed ond surxii garch ireed tegeed darui turiin bichig bolgoxgui boloxoor 10,20 jiliin daraa martagdchixaj baigaa yum odoo turiin bichig bolgoj xereglexgui yum bol surguulid zaaj xuuxdiin tolgoid xog chixexee bolix xeregteixarin turiin bichig bolgochix yum bol amidrald xeregleed yavaxlaar martagdaxui xog bish bolno odoo zugeer l uls turchdiin mundag mongol bolj xaragdax gesen zugeer l shou bolood baina

Холбоотой мэдээ

Back to top button