НИЙГЭМ

Хад, чулуун дээр нэрээ бичсэн 17 иргэнийг илрүүлж, хариуцлага тооцжээ

Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын бүс болох “Алтай таван богд”, “Хотон”, “Хурган нуур”, “Даян”, ”Сонгинот”, “Ёлт” зэрэг голын ай сав газруудыг “Алтай таван богдын байгалийн цогцолборт газар”-т хамруулан улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Жил ирэх тусам дотоод, гадаадын жуулчдын тоо өсөхийн хэрээр байгаль орчныг бохирдуулах, хад, чулуун дээр тосон будгаар бичих, зурах зэрэг зөрчлүүд гарах болсон.

Тус Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан “Бага түргэний хүрхрээ”-ний ойролцоох хаданд нэрсээ бичсэн Улаанхус сумын харьяат нэр бүхий 16 иргэнийг, “Алтай таван богд” ууланд чулуун дээр нэрээ бичсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д нарыг илрүүлэн тогтоож хариуцлага тооцох, арилгуулах арга хэмжээ авч байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орших хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурсан тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 500.000, аж ахуйн нэгжийг 5.000.000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай болохыг анхаарна уу.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button