ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор 3000 хүн эндлээ

ЭМЯ коронавирусийн цар тахлын талаарх өнөөдрийн /2020.09.02/ ээлжит мэдээллээ хийлээ. Олон улсын мэдээ мэдээллийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хүргэлээ.

Тэрээр, “24 цагийн хугацаанд 208,000 хүн коронавирусийн халдвар шинээр авч, 3,000 гаруй хүн эндсэн байна. Энэтхэг улсад сүүлийн зургаан сарын турш халдварын тоо өссөөр 1 саяд хүрээд байсан бол сүүлийн гурван долоо хоногт өвчлөл хоёр саяар нэмэгдэж, нийт халдварын тоо гурван саяд хүрлээ.

  • Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 4,729 хүн өвчилж, 123 хүн эндсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн хүний тоо 1 саяд хүрсэн байна. Тус улсад өвчлөл өндөр хэвээр байна.
  • БНХАУ-д 24 цагийн хугацаанд 20 тохиолдол шинээр бүртгэгдсэний найм нь гадны улс орнуудаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.
  • Япон улсад 24 цагийн дотор 633 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн байна. Тиймээс тус улсын Засгийн газраас шинжилгээний чадамжаа дээшлүүлж, өдөрт 200,000 хүнийг шинжилгээнд хамруулах болсныг тус улсын Засгийн газраас мэдээллээ.
  • БНСУ-д 24 цагийн хугацаанд 267 хүн шинээр халдвар авсны 14 нь тохиолдлыг гадаад орнуудаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Ютагийн их сургуулийн судлаачид шүлс болон хамар залгиураас авсан дээжид шинжилгээ хийхэд вирус илрэлт адил түвшинд байсан байна. Шүлснээс шинжилгээ авах нь хамар залгиураас арчдас авснаас илүү үр дүнтэй гэдгийг тогтоосон байна.

Манай улсын хувьд өчигдөр 8 хүн шинээр тусгаарлалтад орж, 440 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, 3,405 хүн тусгаарлан ажиглалтад байна” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button