ЭРҮҮЛ МЭНД

Коронавирус НАМАР, ХАВРЫН улиралд илүү амьдрах чадвартайг тогтоожээ

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл зарим судалгаа шинжилгээ, хариу арга хэмжээний талаар тоймыг танилцуулав.

Үүнээс анхаарал татаж буй онцлох судалгаа нь: Бостоны хүүхдийн эмнэлгийн судалгаагаар халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд насанд хүрэгчдээс илүү вирус байсныг илрүүлжээ. Энэ нь хүүхэд насанд хүрэгчдээс илүү халдвар тараадгийг харуулсан байна. Их Британийн судлаачид вирус тухайн өвчтөнөөс бүрэн ялгарч дуусахад нэг сарын хугацаа хэрэгтэй байна гэжээ. Мөн коронавирус хавар, намарт зунаас 5-6 дахин илүү хугацаанд амьдрах чадвартайг тогтоосон байна. Энэ нь вирус 17-30 цаг амьдрах чадвартай гэсэн үг ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button