Нийгмийн

Сэлэнгийн савхны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулж байсан “Баянсүмбэр хайрхан” ХХК-ний савхны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Энэ оны зургаадугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийгдсэн шалгалтаар тус үйлдвэр нь ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төлөвлөгөө байгаа эсэх нь тодорхойгүй, мод бэлтгэлийн гүйцэтгэл болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тайланг гаргаж ирүүлдэггүй зэрэг зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өгчээ.

Гэвч тус компани албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул 08.31-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь түр зогсоож, тоног төхөөрөмжийг лацадсан байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button