НИЙГЭМ

Ямар иргэдийн дансанд ноогдол ашиг орж эхэлсэн бэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд шилжиж эхэлсэн эсэх тухай мэдээлэл олны анхаарлын төвд байна. Тэгвэл энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс дараах мэдээллийг өгчээ.

Монгол Улсын хэмжээнд нийт 1.883.000 иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны данстай юм байна. Эдгээр иргэд бүртгэлтэй үнэт цаасны компаниуд дээрээ очиж, ямар арилжааны банкны дансаар ноогдол ашгаа авах тухай мэдээллээ баталгаажуулах учиртай. Үүгээр нийт 1.173.000 иргэн ноогдол ашгаа авах арилжааны банкны дансаа баталгаажуулж, уг мэдээлэл нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд иржээ.

Харин Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХААН банк, Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк тэргүүтэй зургаан банктай мэдээлэл солилцох гэрээ хийж, иргэдийн ирүүлсэн арилжааны банкны дансны мэдээллийг тулгаж үзжээ. Ингэхэд 859.139 иргэний дансны мэдээлэл таарсан бөгөөд, энэ хүмүүсийн данс руу ноогдол ашиг шилжиж эхэлсэн юм байна.

Мөн үнэт цаасны компаниуд дээр данс нээлгээгүй иргэд хэрэв хүсвэл И-баримтын мөнгөө авдаг дансаараа ноогдол ашгаа авах боломжтой аж. Үүнийг санал асуулга явуулж, зөвшөөрсөн иргэдийн И-баримтын данс руу ноогдол ашгийг шууд шилжүүлэх журмаар шийдэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Юу гэсэн үг вэ? Дансныхаа мэдээллийг өгсөн бол үг дуугүй шилжүүлэх ёстой ! Юун тулгах ! Миний банкны нэр ####га байна ! Би биер очиж дансаа бат####гаажуулсан. Сай орж ш####гахад байхгүй байна. Эзэн нь бат####гаажуулаад дансны дугаараа өгсөн бол шууд шилжүүлэх ёстой. Өгөхгүй эсвэл миний өгснөөс өөр данс руу хийвэл зад зарг####дана шүү ! Зарг####даад зүгээр өнгөрөхгүй ####даа гаргасан хүмүүстэй нь ####бан ёсоор гомдол гаргаж үзэлцэнэ шүү! Санууллаа !

  2. И баримтын данс руу ноогдол ашгийн мөнгө хийхийг сан#### асуулгаар зөвшөөрвөл шийдэн ч гэх шиг ?????? ЛУЙВАР хийх нэг хэлбэр л дээ!!!! Шууд л хийх ёстой. Үхсэний сан#### асуулга????? Ямар ч аргаар хамаагүй бүх иргэдийг Брокерын данс нээлгэж хураамж авах, сүүлд хувьцааг нь луйвардах дансны жилийн хүраамжаар хулгайх хийх аргаа сүвэгчилж буй хэрэг. Луйварчидаа Э-баримтын дансанд мөнг үг дуугүй хий!!

  3. Яг зэрэг 3н данс бүртгүүлсэн 1нь ороод 2нь ороогүй Юу нь зөрөөд болдгүй юм бэ? Бүх юм нь яг таарч байгаа Тэхээр минийхийг ибаримтын дансаар өгөх юм байна Орохгүй байгаа хүүхдийн ноогдол ашгийг яах вэ? Одоогоор данс зөрүүтэй орохгүй байгаан байна гэж ойлголоо Өөр ямар данс яаж өгөх ёстой юм болоо Чирэгдэл ихтэй юмаа

  4. Юу яриад баыгаан анх данс бат####гаажсан л бол явуулах ёстой биздээ насаар нь хэрэглэх мөнгө өгж байгаа биш яасан маягтай юмбэдээ

  5. Bi neg yum asuumar bn tatan buugdsan utsa awahgui broker der yaj ochij huuhdiin mungunii dansaar solih bolj bnaa utsa ch awahgui yum uug ni tanii dansiig temdegelle Iishee huuhdiin mungu chini orno ged dans neehde tegsen odoo orohgui bn yah bolj bnaa

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button