НИЙГЭМ

Өнөөдөр үүргийн онгоцоор ирэх 265 иргэнийг хаана тусгаарлах вэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ.

Үүнээс:

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-53
  • өндөр настан- асран хамгаалагчтай 35
  • жирэмсэн- асран хамгаалагчтай 35
  • эрүүл мэндийн шалтгаантай-27
  • хөгжлийн бэрхшээлтэй-9
  • бусад шалтгаантай-106 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-03 20:05

boroonii daraah muug gegcheer olon amralt suvilall buudluud bygd haalgaa haagaa yu.gaihaltai yum be.

Холбоотой мэдээ

Back to top button