НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Талх, сүүний үнийг 200-400 төгрөгөөр нэмснийг иргэд анзаарахгүй байна

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр иргэд талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, худалдан авахад хүндрэл учирч буйг учирласаар. Гэвч үнийн нэмэгдэл, хөөрөгдөлтэй холбоотой мэдээ мэдээлэл харьцангуй нам жим, иргэдийн эсэргүүцэл ч мөн бага буй нь анзаарагдав. Иймд үнэхээр тэдгээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэх, бусад зах, худалдааны төвүүдээр үнэ ямар буй, иргэдийн байр суурийг уншигчдадаа хүргэхээр өнөөдрийн сурвалжилгаа бэлтгэлээ.

Мэдээллийг үнэн эсэхийг нягтлах үүднээс “Талх чихэр” ХХК, “Сүү” ХК, “Өгөөж-Чихэр Боов” ХХК, түүнчлэн ШӨХТГ-тай холбогдов. Бидний хамгийн эхэнд холбогдсон газар бол хүмүүсийн хамгийн ихээр зорьж авдаг Атар талхыг үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК байлаа.

Тус компанийн гүйцэтгэх захирал М.Бадар-Ууган хэлэхдээ,

“Манайх Атар талхны үнийг нэмээгүй. Үйлдвэрээсээ 1100 төгрөгөөр дэлгүүр болон үйлчилгээний газруудад түгээлт хийгдэж, 1250-1300 төгрөгөөр борлуулдаг” гэв.

Харин Өгөөж-Чихэр Боов ХХК болон Сүү ХК-тай холбогдож чадаагүй юм. Сүү ХК-ны хувьд өнгөрөгч хоёрдугаар сард бүтээгдэхүүнийхээ үнийг 100 төгрөгөөс өсгөсөн тухайгаа:

“Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Сүү ХК бүтээгдэхүүнийхээ үнийг сүүлийн хоёр жилийн хугацаанд таатай түвшинд тогтвортой хадгалж ажилласан. Гэсэн хэдий ч сүүлийн хоёр жилийн байдлаар инфляцийн түвшин болон валютын ханшийн өсөлтөөс улбаалан ХАА-аас татан авч буй сүү болон түүхий эдийн үнэ нэмэгдэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг, зардал тогтмол өссөөр байна. Иймээс Сүү ХК үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй сүүнийхээ үнийг 100₮-өөр нэмэгдүүлсэн” гэх хариултыг өгч байсан.

Бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, иргэдээс гомдол мэдээлэл ирж байгаа эсэх тухай тодруулахаар ШӨХТГ руу холбогдсон боловч “Сэтгүүлчдэд нэгдсэн журмаар албан ёсны мэдээлэл өгнө. Тэр болтол мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.

Ийнхүү хэд хэдэн газартай холбогдохоор оролдлого хийсэн ч зохих хариултаа авч чадаагүй тул ойр хавийн жижиг хүнсний дэлгүүрүүдэд талх, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ ямар байгаа тухай мэдэхээр зорилоо.

ХОТХОН ДУНДАХ ЖИЖИГ ДЭЛГҮҮРҮҮД 150-400 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

Бидний зорьж очсон эхний дэлгүүрт дөнгөж бараа бууж байсан тул худалдагч эмэгтэй надтай ярилцах завгүй байлаа. Иймд бүтээгдэхүүний үнээ харахаар өрөөтэй бараа, лангуу руу төвлөрөв. Атар талх 1500, Мишээл 2000 төгрөг, Миний Монголын сүү /3.2 хувийн тослогтой/ 3200, Цөцгийтэй тараг 3000 төгрөг болсон байв. Дээрх үнэ нь хуучин худалдаалж байсан үнээсээ 150-300 төгрөгөөр ахиу үнэ юм.

Бүтээгдэхүүний үнийн тухай дэлгүүрийн эзнээс асуухад: “Есдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн талх, нарийн боов, сүүн бүтээгдэхүүнүүд 300 хүртэлх төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Жишээ нь, Мишээл талх урьд нь 1600 төгрөгөөр ирээд 1800 төгрөгөөр худалдаалдаг байсан бол 1800 төгрөгөөр ирээд 2000 төгрөгөөр худалдаалж байна. Ирсэн үнэ нь нэмэгдсэн болохоор худалдаа эрхлэгчдийн хувьд яах ч аргагүй шүү дээ. Ер нь ч тэгээд коронавирус гээд иргэдийн худалдан авалт эрс буурсан. Үнийн нэмэгдэлд бухимдах иргэд байх ч, ихэнх нь анзаарахгүй гараад явдаг” гэв.

“НОМИН” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР 100-200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

Тухайн дэлгүүрээс гараад ойр хавийн хэд хэдэн жижиг дэлгүүрүүдэд орсон боловч үнийн зөрүү гарахгүй, бараг л ижилхэн байлаа. Иймд томоохон супермаркетуудыг зорьсон юм. Юун түрүүнд “Номин” сүлжээ дэлгүүрийн хүнсний тасагт оров. Атар талх 1350, мишээл 1850, Миний Монголын сүү /3.2 хувийн тослогтой/ 3140, Цэвэр сүү 3240, ЦөцгийтэЙ тараг 2900 төгрөгөөр, нарийн боов 200 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байв. Энэ тухай дэлгүүрийн ажилтнаас тодруулахад,

“Талх 1250-аар зарагддаг байсан 1350 болсон, харин сүү 100-150 төгрөгөөр нэмэгдсэн. Яагаад нэмэгдсэнийг бид сайн мэдэхгүй. Кассын үнээр л бид борлуулдаг” гэв. Тухайн жижиг хүнсний дэлгүүрүүдийг бодоход Номингийн үнэ харьцангуй бага нэмэгдсэн байлаа.

Е-МАРТ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ, ХЭВИЙН

Харин Е-март худалдааны төвийн хувьд үнэ хамгийн боломжийн буюу хямд байлаа. Миний Монголын сүү /3.2 хувийн тослогтой/ 2900 төгрөг, Цөцгийтэй тараг 2700 төгрөг, элгэн тараг 2800 төгрөг, Мишээл талх 1920 төгрөг,Чех талх 1750 төгрөг байв. Дээрх дэлгүүрүүдтэй харьцуулахад үнийн нэмэгдэлгүй, хэвийн байв.

Тус дэлгүүрийн ажилтан хэлэхдээ;

“Манайд үнийн өөрчлөлт гараагүй. Нэмэгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна” гэсэн юм.

 “БАЯЛАГ УНДРАА” ХҮНСНИЙ ЗАХ 100-150 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

Ажлын өдөр байсан тул Баялаг-ундраа захын хувьд хүн сийрэг, худалдагч нар ч илүү завтай харагдаж байв. Бид талх, нарийн боовны цэг болон сүүн бүтээгдэхүүн худалдаалах лангуун дээрээс  үнийг харахад Миний Монголын сүү /3.2 хувийн тослогтой/ 3000 төгрөг, Цөцгийтэй тараг 2800 төгрөг, элгэн тараг 2900 төгрөг, Мишээл талх 1950 төгрөг, Атар талх 1350 төгрөгөөр тус тус худалдаалж байв. Худалдагчийн тухайд ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав. Захуудын хувьд дээрх худалдааны төвүүдтэй харьцуулахад дундаж үнийг тавьсан байлаа.

Ийнхүү бид хүнсний захаар худалдаа хийж буй болон гудмаар явах иргэдээс бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, амьдралд нь хэрхэн нөлөөлж буй буй талаар асуулаа.

-ИРГЭД: ТАЛХ, СҮҮНИЙ ҮНЭ НЭМЭГДСЭНИЙГ МЭДЭЭГҮЙ-

60 гаруй насны эгч хэлэхдээ, “Одоогоор талх, сүү худалдаж аваагүй болохоор сайн мэдэхгүй юм. Талхны хувьд гэртээ бариад идчихдэг. Харин сүүг цэвэр литрийн сүү авдаг. Тиймээс нэмэгдсэнийг дуулаагүй. Хэрвээ үнэхээр тэгж нэмсэн бол иргэдийн амьдралд хэцүү л зүйл болж. Коронавирус гээд хаа хаанаа хямраад байхад хүнснийхээ үнийг нэммээргүй байх юм” гэв.

Харин хүүхдээ дагуулсан 30 эргэм насны бүсгүй /А.Мөнхчимэг/ хэлэхдээ:

“Атар талх нэмэгдээд бүр 1400, 1500 болсон байна. Зайсанд амьдардаг эгч маань дэлгүүрийн талх нь 1600 болсон байна гэж утсаар ярьсан. Үнэхээр үйлдвэрээсээ ингэж нэмэгдээд байдаг юм уу, худалдагч нэмээд байна уу. Та нар бас үүнийг тодруулмаар байна. 1600, 1700 төгрөгөөр талхаа авч чадахгүй хүмүүс олон байгаа. Миний хувьд ч гэсэн үнийн нэмэгдэл зөв санагдахгүй байна” гэсэн юм.

30 гаруй насны залуу хосуудаас /Б.Баатар, Ж.Гэрэлцэцэг/ асуухад:

“Талх, сүүний үнэ нэмэгдсэнийг мэдээгүй. Чамайг хэлэхэд л анх сонслоо. Талх, сүүний үнийг анзаараагүй юм байна шүү. Хэзээнээс эхлээд нэмэгдсэн юм бол? Харихдаа хажуугийнхаа дэлгүүр рүү орж үзье байз” гэсээр дуу нийлүүлэн хөтлөлцөөд алга болов.  Бидэнтэй таарсан иргэдийн ихэнх нь үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзаж, харин ихэнх нь талх, сүү, нарийн боовны үнэ нэмэгдсэн тухай мэдээгүй байлаа.

ДҮГНЭЛТ: ЖИЖИГ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД ТАЛХНЫ ҮНИЙГ 200-400 ТӨГРӨГӨӨР НЭМСНИЙГ ИРГЭД АНЗААРАХГҮЙ БАЙНА

Цуглуулсан мэдээллээс харахад үйлдвэрлэгчид үнээ 100 хүртэл төгрөгөөр нэмсэн аль эсвэл огт нэмээгүй хэмээх тайлбарыг хэлж буй. Харин дэлгүүрийн эзэд, худалдагчдын хувьд үйлдвэрээс нэмэгдээд ирсэн тул яах ч арга алга хэмээх тайлбарыг тавьсаар... Гол нь үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн дунд үүссэн учир битүүлэг байдлаас болж иргэд анзаараагүй байсаар өдөр бүр хэдэн арваараа илүү мөнга төлж, зорилго бүхий хүмүүсийн халаасыг дүүргэж байна. Энэ мэт хоёр бие рүүгээ бурууг чихэх хандлага эрчимжиж, иргэдийг хохироох учиргүй. Үнийн хөөрөгдлийг зохиомлоор үүсгэж буй хүмүүст зохих хяналтыг тавих хэрэгтэй байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Арифметик
Арифметик
2020-09-04 10:11

Анзаарахгүй байна гэж байхгүй. Би лав анзаараад үнээ нэмээгүй ижил бүтээгдэхүүн сонгож байна. Их олон нэрийн бараатай үед орлох бүтээгдэхүүн сонгоод хүмүүс жоохон 3 сар мэт болж чадв�##� цаадуул чинь борлуул�##�тгүй болоод эргээд үнэ нь буудаг ! Үүнийг би гадаадад нүдээрээ харж байлаа. Манайхан үнэ нэмэгдсэн ч тоохгүй аваад байгаа нь буруу ! Харин импортын хэрэгтэй сонгол бага бүтээгдэхүүн хэцүү байна. нөгөөдүүл нь үнээ бүр 2 дахин нэмчихсэн. Үйлдвэрлэсэн орон нь хөгжилтэй орон бас бөөнөөр ихээр үйлдвэрлэдэг тул үнэ нь нэмэгдээгүй гэдгийг мэдэж байна. Манай импортлогчдын хийж буй ажил ! Хэдий ханш унасан ч 2 дахин үнэ нэмэгдэхээр унаагүй байна !

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-09-10 07:58

Юмны үнэ өсөх ш�##�тгаан баймгүй. Үнэнд нөлөөлдөг гол бүтээгдэхүүн шатахуун дэлхийн зах зээл дээр хямдарсаар байна. Жишээ нь : Өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр бүх төрлийн нефть ихээхэн хэмжээгээр хямдарлаа. яана авдаг Оросын нефть бүр 38 доллар болтлоо навс ун�##�аа. Одоо манайд мөдхөн бензин ихээхэн хэмжээгээр хямдрах ёстой.

Zochin
Zochin
2020-09-04 10:25

Yumnii une usuud l.heden tug taraasan bolhoor bvr usnu.ymar ch nemer alga.yaj bolgodog yum bsiin.

Зочин
Зочин
2020-09-04 11:38

анзаар�##�гүй яахавдээ өглөө бүрийн хэрэглээ шүү дээ өдөр өдөрт өөр өөр зүйлсийн үнэ нэмэгдэж байгаа ц�##�ин хүрэхгүй энэ нийгэмд яагаад нэмээд байна бэ?

Зочин
Зочин
2020-09-04 11:42

anzaarahgyi baina ch geh shg nemegdeed bn booj yheh geed bn boliochee umnii ynee nemehee tsalingaa nemehgyi baij ynee nemyylehee boliocheee

unshigch
unshigch
2020-09-04 18:58

мэдэлгүй яахав. Байнга авдаг бор сахар будаа зэрэг зүйлс сар хүрэхгүй хугацаанд 1000 төгрөг нэмэгдсэн. Хүнсний ногоо т�##�х сүү гээд бүгд л өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Ижил төрлийн дундаж үнэтэй бүтээгдэхүүн сонгож байна. Бас �##�ь болох элдэв зардлаа багасгаж хоол хүнсээ авч байна. Бүсээ чанг�##�аад л байхад улам л хэцүү болж байна даа. Ямар үнэ өсөөд байна гээд хашгираад дуугараад хэл ам хийгээд монголд арга хэмжээ авдаг биш энэ олон жилд нэг ч удаа энэ т�##� дээр арга хэмжээ аваад үнийг тогтвориой байлгахад анхааря байсныг санахгүй байна. Тийм болхоор дор бүрнээ хэрэглээгээ л зохицуулж байна даа.

Zochin
Zochin
2020-09-05 19:19

Ymnii unee nemehgui geed ydgiin ene am dollariin hansh tuuhii ediin uniin nemelt iim ih bhad uildverlegchid yaj hol deeree togtoh be tiim l ym bol ene am dollariin hansh undsen tuuhii ediinhee uniig barij togtoogoochdee

санал
санал
2020-09-06 14:58

Үнэ нэмсэн бол өдөр тутам т�##�х сүү бараг авах хэрэггүй дээ, тийм ч эрүүл чанартай хүнс биш юм байна лээ. Т�##�х нь хөөлгөгчтэй, шинээр нь гялгар уутанд савлаад нэг 2 хоног болсон байдаг тул үл мэдэг хөгц амтагддаг. Сүү бол хуурай сүү нэмсэн байдаг.

харилцагч
харилцагч
2020-09-07 21:03

т�##�х чихрийн захир�##� Бадар ууган ажилаа мэддэггүй юм уу мэдэн будилаад байна уу атар т�##�х 1200 болоод удаж байгаа 9 сарын1 нээс мишээл 1650иас 1800 олон үрт 1400 гаас 1500 ургац 1100 гаас 1200гаар ирж байгаа жижиг дэлгүүрүүд эсрэгээрээ 50иас 100 төгрөг нэмээд нөат өгөөд өөрсдөө �##�дагд�##�д орж бүтээгдхүүнийн борлуулдаг бусад �######� боорцог бас нэмэгдсэн буца�##�таа авдаггүй өвөл нь тэс хөлдүү зун нь үрчийсэн т�##�х ирдэг

Хариулт
Хариулт
2020-09-13 14:27

Юмны үнэ нэмэгдэж болно.Учир ш�##�тгааныг олохыг бодох хэрэгтэй.Шатахуунаар гурил зуурч,сүүнд холидоггүй.Их хэмжээгээр тээвэрлэхэд ш�##�ихгүй шатахуун орно.Тэгээд ч шатахууны хэмнэлттэй текник гарч байгаа шүү.Учир ш�##�тгаан нь үндэсний в�##�ют суларсантай холбоотой гэж харж байна.2016 онд $=1950; 2020онд$=2860буюу 45%орчим унажээ.Төрийн �##�бан хаагчийн ц�##�инг 37%нэмжээ.Гэтэл хувийн хэвшлийн ц�##�ин нэмэгдээгүй.байгаа.Тэд улс орныг авч яваа хүмүүс шүү.Дээрээс төр хураана ,торгоно гээд дарамтлаад байх хэрэггүй Энэ нийтлэлийг бичигч в�##�ютын ханшны т�##�аар ярьсан бол 100% дэмжинэ.Харин төр засагтайгаа нийлж хувийн хэвшил лүү дайрв�##� тэмцэнэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button