Нийгмийн

“Хунгийн чуулган”-ыг үзэхээр битгий яваарай

Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнд буцах хунгийн сүрэг чуулдаг. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн Ганга нуур аж. Усны гэгдэх шувууд бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг.

Ингэж нүүдэллэхдээ хунгийн сүрэг ангайхаа хамт хоол хүнс, хүч тамираа нөөцөлж урт, хүнд аяллыг эхлүүлдэг байна. Үүнийг харах гэсэн жуулчид, иргэд жил бүрийн аравдугаар сард тус аймгийг зорьж, “Хунгийн чуулган” үзэж нүдээ баясгахыг зорьдог аж. Гэвч олны хөл, жуулчдын чимээгээр хун шувууд хоол тэжээлээ нөхөж, хүч тамираа хангалттай сэлбэж чадаагүйгээс үргэж, улмаар замдаа хорогддог аж. Иймд ховордож буй хун сүргээ хайрлаж, “Хунгийн чуулган”-ыг битгий үзээрэй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button