НИЙГЭМ

“Тавантолгой түлш” ХК дээвэр цоорхой, ус тунасан байранд түлшээ хадгалж байжээ

Өнөөдөр /2020.09.04/ Агаарын чанарын хяналтын хэлтсээс НМХГ-тай хамтран өнгөрсөн хугацаанд хийгдсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Тавантолгой түлш” ХК шахмал түлш хадгалах агуулах, саравчуудад хийсэн хяналт, шалгалтын талаар танилцууллаа. Үүгээр дээвэр нь цоорхой, шалан дээр нь ус тунасан, стандартын шаардлага хангаагүй агуулахад их хэмжээний сайжруулсан шахмал түлш хадгалж байсан зөрчлийг илрүүлжээ.

Иймд албаны хүмүүс торгох, агуулахын ажилчдад мэргэжил, арга зүйн сургалт, зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээ авч ажилласан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button