ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Бангкокт шоронгийн хоригдлоос коронавирус илэрчээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Коронавирусээр дэлхийн 216 орны 26,6 сая хүн өвчилж, 872 мянган хүн эндээд байна. 18 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн саруудад коронавирусээр 4-5 саяар нэмэгдэж байсан. Гэтэл энэ долоо хоногийн хувьд 3 хоногт өвчлөл нэг саяар нэмэгдлээ. Энэ нь халдварын тархалтын эрч улам ихсэж байгааг харуулж байна. Зарим орнуудад буурч байгаа хэдий ч заримд нь эргэн тархаж байна. Сүүлийн 24 цагийн дотор 29 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн энджээ.

  • ОХУ-д 4995 хүн шинээр халдвар авч 114 хүн эндсэн байна.
  • БНХАУ-д 33 тохиолдол шинээр халдвар авсны найм нь гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ
  • Япон улсад 659 хүн халдвар авч, долоон хүн эндсэн
  • БНСУ-д 189 тохиолдол илэрсний ес нь гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Улс орнуудад хийгдэж буй зарим судалгаануудаас хүргэхэд:

  • Бангкок улсын хорих ангид хоригдож байсан хоригдлоос коронавирус илэрсэн байна. Тухайн хоригдол гадаадад аяласан өгүүлэмжгүй. Коронавирусийн халдвар авсан хүнтэй хавьтал болоогүй аж. Иймээс энэ тохиолдлыг сайтар судлах шаардлагатай гэж эрдэмтэд үзжээ.
  • Чикакогийн их сургуулийн эрдэмтэд Д витаминаар дутагдах нь коронавируст халдвараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна гэх судалгааны дүнг дахин баталгаажуулжээ. Д витамин нь дархлааны эсийг нэмэгдүүлдэг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button