Нийгмийн

Жолоочтой автомашин өнхөрч, 69 настай эрэгтэйг дайрчээ

2020.09.12-13-ны өдрүүдэд нийт 658 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Ослын улмаас 13 хүн гэмтсэний хоёр хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн  байна.

2020.09.12-ны өдрийн 09 цагийн орчим Дундговь аймаг Өндөршил сум 1-р  баг “Хөх овоо” гэх газар /сумын төвөөөс хойш 18 км/ шороон замд Даюун маркийн Б жолоочтой мотоцтикл онхолдож, жолооч  34 настай, эрэгтэй Б-ын амь нас хохирсон.

2020.09.12-ны СХД-ийн 17 дугаар хороо Москвагийн гудамж, Хархорин захын хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хэн болох нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрын орхин явсан.

2020.09.13-ны 12 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын 3-р баг “Замчдын овоо” гэх газар /сумын төвөөс хойш 30 км/ асфальтан замд чиргүүлийн холбоос салгаж байх үед хувийн эзэмшлийн Toyota Prado маркийн жолоочтой автомашин өнхөрч, явган зорчигч 69 настай, эрэгтэй Л-ыг дайрч амь насыг нь хохироосон.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж ажилласан  байна.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 179 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button