ХӨСҮТ: 940 хүний сорьцоос коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам, УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
“Сүүлийн хоёр өдөрт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өчигдөр /2020.09.15/ БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-59, өндөр настан-асран хамгаалагчтай 22, жирэмсэн-асран хамгаалагчтай 15, эрүүл мэндийн шалтгаантай-30, хөгжлийн бэрхшээлтэй-7, бусад шалтгаантай-133 иргэн байсан. Иргэдээс шинжилгээг авч ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн, Вензоу зочид буудлуудад тусгаарласан.
Мөн Монголд эмчлэгдээд буцсан Франц улсын иргэн Анх-Отгонтой холбоотой худал мэдээлэл тарсанд маш их харамсаж байна. Эмч нарын зүгээс иймэрхүү худал мэдээллийг тараасан хүнийг шалгаж, хариуцлага тооцоосой гэж хүсэж байна. Тухайн Франц иргэний хувьд ч мөн сэтгэлзүйн хувьд хэцүү байдалд орсон нь лавтай” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.