Нийгмийн

Өнөөдөр дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай онгоц өнөөдөр /2020.09.16/ 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:09 цагт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, хоёр нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад шалтгаан гэсэн ангилалд багтжээ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button