Нийгмийн

12 хоногтой нярайг айлын нохой хазаж, амийг нь хөнөөжээ

Өнгөрөгч Ням гарагт Английн Донкастер тосгонд сэтгэл сэртхийлгэм харамсалтай үйл явдал болжээ. Тодруулбал, Өмнөд Ёркшир мужийн цагдаагийн газраас мэдээлэхдээ:

“Эл өдрийн үдээс хойш 15:30 минутын үед эзэнтэй нохой айлын гэрт нэвтэрч, 12 хоногтой нярай хүүхэд рүү нь дайрсан гэх дуудлага ирсэн. Түргэн тусламжийн ажилчид нярайг нохойд хазуулж, хүнд гэмтсэн байхад нь олсон” гэв. Улмаар хүүг эмнэлэгт хүргэж, эмчилгээг эхлүүлсэн боловч, шархаа дийлэлгүй нас баржээ.

Уг осолд нохойн эзэд болох 37 настай эрэгтэй болон 25 настай эмэгтэйг саатуулан шалгаж, тэнсэн харгалзах ял өгөөд сулласан байна.

Талийгаач нярай нь ээжийнхээ дөрөв дэх хүүхэд нь байсан бөгөөд уг харамсалтай осол болохоос жил хагасын өмнө хүүхдийн эх нөхрөө автын ослоор алдаад удаагүй байсан аж.

Гэрчүүдийн мэдээлж буйгаар, "Эл нохой өмнө нь ч мөн айлын гэр, болон цэцэрлэгт нэвтэрдэг байсан гэх бөгөөд алтлаг өнгөтэй, зан ааш сайтай нохой байсан” гэжээ. Хэргийн дараа цагдаагийн байгууллагаас гурван ажилтан нийлж, нохойг тусгаарласан байна. Харамсалтай явдлаас хойш хөршүүд нь нярайн амьдарч байсан гэрийн гадаа хүндэтгэлийн цэцэг үлдээж, эмгэнэж буйгаа илэрхийлсээр буй аж.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-16 15:28

НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮС БОЛГООМЖТОЙ Л БАЙГААРАЙ. МОНГОЛЧУУД ЭРТНЭЭС НОХОЙГОО ГЭРТЭЭ ОРУУЛАХГҮЙ ГАДНАА Л УЯДАГ БАЙЖ. ОДОО Ч ХАМААГАА АЛДАЖ НОХОЙТОЙ ХАМТ АМЬДАРЧ ИДЭЖ УУЖ УНТАЖ БАРАГ ЮУ ЯАДАГ БОЛЖ ДЭЭ.

Зочин
Зочин
2020-09-16 21:16

Нохойгоор хотоо мануулах, хүний баас идүүлэх ёстой

Зочин
Зочин
2020-09-19 15:39
Reply to  Зочин

Бти эргүүт. заваан новш вэ.

Холбоотой мэдээ

Back to top button