Нийгмийн

Монголын говьд сансрын бааз байгуулна

Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацын газар “Mars V” төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. “Mars V” төсөл нь олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын хиймэл хотыг Монголын говьд байгуулах зорилготой юм.

Гэрээ байгуулснаар шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацын газрын талаас тус агентлагийн харьяа дэд төвүүдээр “Mars V” төслийн үйл ажиллагааг танилцуулж, төслийн багийг гарааны бизнес эрхэлж буй залуучуудтай уулзуулах, судалгаа хэлэлцүүлэг хийх байраар хангаж ажиллах аж.

Зүүн гар талаас: "Mars V" төслийн гүйцэтгэх захирал Г.Амгалан, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил

Зүүн гар талаас: “Mars V төслийн гүйцэтгэх захирал Г.Амгалан, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил

Гэрээ байгуулах үеэр “Mars V төслийн гүйцэтгэх захирал Г.Амгалан “2035 онд дэлхийгээс ангараг гараг руу хүнтэй хөлөг хөөрнө. Ангараг гарагийг судлах нь хүн төрөлхтний зорилго болсон тул тус гарагтай хамгийн төсөөтэй газар сансрын нисгэгчийг бэлдэх ёстой. Харин дэлхий дээр байгаа 24 цөлөөс ангарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь юм.Өмнө нь бид говийг дэд бүтэцгүй сул тал гэж хардаг байсан бол одоо сансар огторгуйн шинжлэх ухааны хувьд том давуу тал гэж харж байна.  Үүнийг дагаад геополитик, геофизикийн маш их ач холбогдол бий” гэв.

Төслийн хувьд одоогоор олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж буй ба гадаад харилцаагаа дээшлүүлж байгаа аж. Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том хоёр байгууллагад гишүүнээр элссэн “Mars V” төслийг дэлхийн томоохон удирдагчид болон сансар судлалын байгууллагуудад танилцуулаад байна.

2019 оны хоёрдугаар сараас албан ёсоор эхэлсэн төслийн хүрээнд гурван дэд төслийг хэрэгжүүлэх ба ангараг гарагийг сонирхогч хүн бүрд зориулсан амьдрах чадварыг нэмэгдүүлэх олон түвшний тусгай хөтөлбөрүүдийг бий болгох юм. 

Сансар огторгуйн шинжлэх ухаан, түүнийг дагасан технологийн дэвшил нь хүн төрөлхтний хувьд тав дахь аж үйлдвэрийн хувьсал болно хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тухайлбал 2018 оны байдлаар сансрын нийт үйлдвэрлэл 360 тэрбум ам.доллар байсан бол 2040 гэхэд 1 триллион ам.долларт хүрэх төлөвтэй байна. 

Илон Маскийн үүсгэн байгуулсан Space X болон Virgin Galactic, Blue Origin тэргүүтэй байгууллагууд сансрыг аялал жуулчлалын бизнес болгохоор дэд бүтэц байгуулж, пуужин хөгжүүлж байгаа нь хүн төрөлхтний дараагийн аялал өөр гараг дээр байхыг илтгэж байгаа билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Yu yaachaarai hu . Naad yumaa bariaasaa omno caaziin yaliig sergeecheerei. Shoniin zuudee heregjuuleesee omno duujluuriin ols bdg gedgiig neg sanuulah heregtei bolsiin bna.

  2. 2050 онд Наран дээр шөнө буухыг судлах төв байгуулах төсөл оруулб#### Иновацийн газар гарааны бизнес гэж дэмжих болов уу

  3. Уг нь монголын говь нь устай ургам####тай, зөвхөн монголд байдаг байг####ийн нэгэн өвөрмөц бүс ба иймээс говь гэдэг үг яг тэр хэвээр Монголын говь гоби гэх маягаар бичигддэг биздээ. Ангараг гариг дээрхи нөхцөл дэндүү хатуу ширүүн учраас дэлхий дээрхи үхлийн нэртэй ямар ч амьдр####гүй , америк, авср####ийн цөлүүдээс л сонгогдох байхдаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button