УЛС ТӨР

Г.Занданшатар: Н.Алтанхуяг гишүүн хуулиа унш, УИХ-ын тамгын газар хуулийн зөвлөгөө өг

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. 30 орчим гишүүн хөдөө орон нутагт томилолттой байгааг УИХ-ын дарга хэлээд өнөөдөр шахуу хуралдаж, хоёр хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа дуусгана гэв.

Гишүүдийн ирц дутуу байгаа асуудалд Н.Алтанхуяг гишүүн бухимдлаа илэрхийлж, чуулганы хуралдааныг орхин гарлаа.

Тэрээр “МАН-ынхаан 62 гишүүнээ цуглуул, тэгж байж хуулиа хэлэлц” хэмээсэн юм.

Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Н.Алтанхуяг гишүүнд УИХ-ын тамгын газраас хууль зүйн зөвлөгөө өгч, мэдээллийн туслалцаа үзүүл. Энэ асуудал хэлэлцэх асуудал биш, танилцуулга. Асуудал хэлэлцэгдээгүй, танилцуулагдсан. Хуулиа унш” хэмээн микрофоныг нь хаалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button