Нийгмийн

А.Адъяасүрэн гишүүн яллагдагчаар татах тогтоолтойгоо ТАНИЛЦАХГҮЙ байна

Баянхонгороос сонгогдсон А.Адъяасүрэн гишүүн Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж буй тухай бид өмнө нь мэдээлсэн.

Авлигын хэрэг энэ оны гуравдугаар сард гарсан бөгөөд тухайн үед А.Адъяасүрэн нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн статустай байсан. Уг хахуулийг БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн гэгдэж буй.

А.Адъяасүрэнгийн АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд өгсөн 100 мянган ам.доллар нь монгол мөнгөөр 285 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний мөнгө яригдаж буй юм.

Тэгвэл тэрбээр яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй өдий хүрч буй бөгөөд албадан ирүүлэх гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилснаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа удаашрах болсон байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хонгор
Хонгор
2020-10-09 11:00

Ичээч ээ Баянхонгорын хүүхэн

ЗОЧИН
ЗОЧИН
2020-10-09 12:19

Хуулиа баримтлаад л танилцуулах хэрэгтэй, хуулинд заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх хэрэгтэй шү дээ, ийм байж их хурлын гишүүн болсон байж таарахгүй биздээ, ингээд байсаар байгаад арай 2024 он болгоно гэж байхгүй байлгүй дээ. АТГ, прокурорынхоон

Холбоотой мэдээ

Back to top button