ЭРҮҮЛ МЭНД

Есөн сарын байдлаар 57.1 мянган эх амаржжээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний 9 сарын байдлаар 57.1 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 1025 (1.8%)-аар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 42.0 мянга (73.5%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 873 (2.0%)-аар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 180 (0.3%) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үетэй адил байна. 

Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны 9 дүгээр сард 6121 эх амаржиж, 6195 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3181 нь эрэгтэй, 3014 нь эмэгтэй, 148 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3421 грамм, дундаж өндөр 50.8 см байна. 

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 9 сард 24.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7514 (23.3%)-өөр буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5732 (74.4%)-оор, цусан суулгаар өвчлөгчид 2093 (47.9)-аар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 597 (45.5%)-гоор, сүрьеэгээр өвчлөгчид 140 (4.9%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button