УЛС ТӨР

ХҮН цагдаад шалгагдаж байна

Хөдөлмөрийн үндэсний нам сонгуулиас хасагдсан сенсааци "тамганы хэрэг” болж хувирсан. Тэд тогооноосоо хальсан дотоод зөрчлөө буруу ашиглан “сонгуулийн шоу” хийж эрх баригчид болон Ардчилсан нам руу ч бухаж үзсэн. Сүүлдээ "Сонгуулийн одгүй нам” , "Ичсэндээ хүн алсан”, "Хамгийн буруу улстөр хийсэн зэрэг нэр хоч зүүсэн билээ. Хэрэг явдал ингээд дууссангүй. О.Бямбадэлгэрийг ХҮН-ын тамгыг хуурамчаар үйлдсэн болохыг ТЕГ-аас тогтоосон тухай албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Доржханд гарган тавьсанаар “Жирийн ХҮН тагнуулынхантай сүлбэлддэггүй” гэх жиргээний эзэн боллоо. Харин одоо иргэн Халиун ХҮН-ыг “сонгуулийн луйвар хийж байна” хэмээн гомдол гаргажээ.


Нийслэлийн Хөдөлмөрийн Үндэсний нам, тус намын дарга, НИТХ-ын сонгуульд тус намаас нэр дэвшигч П.Наранбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Нийслэл хотын түгжрэлийг 50 хувь бууруулах талаар сонгогч, ард иргэдэд хандаж хэвлэлийн бага хурал хийсэн. Тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Нийслэл хотын түгжрэлийг бууруулах талаар огт тусгагдаагүй бөгөөд дээрх нэр дэвшигч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж намын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй зүйлийн талаар иргэд, сонгогчдод амлалт өгч, хууль бус сонгуулийн сурталчилгаа хийсэн байна.


“Сонгуулийг луйвардах, мөнгө тараах нь төрийн эсрэг гэмт хэрэг” гэж тунхаглаад байсан дээрх нэр дэвшигчийн хууль зөрчсөн уг үйлдэл нь өөрөө иргэд, сонгогчдийн саналыг хууль бусаар татах зорилгоор өөртөө ашигтай, давуу байдал бий болгож, сонгогчдын саналыг хууль бусаар татаж буй үйлдэл юм. Энэ нь иргэд, сонгогчдыг бусдаас хараат бусаар чөлөөтэй сонгох эрхээ эдлэхэд хууль бусаар нөлөөлж байна гэж гомдол гаргагч иргэн үзэж байгаа аж.

Иргэний гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас Хөдөлмөрийн Үндэсний нам, тус намын дарга, дэвшигч П.Наранбаярыг шалгаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button