УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Төрөөс цалинждаг төрийн албан хаагчийн тоо 171,3 мянга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Төрийн албан хаагчийн тоо хэд байгааг надад хэлж өгөөч. Үүн дээр улстөржөөд яах вэ” хэмээн асуулаа.

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа “Цалин авдаг төрийн албан хаагчийн нийт орон тоо 171,3 мянга. Үүнээс боловсролын салбарт 75 мянга, эрүүл мэндийн салбарт 10,7 мянга, цэрэг цагдаагийн байгууллагад 30 мянга, төрийн захиргаанд 21 мянга, үйлчилгээний албан хаагч 19,2 мянга, бусад 10 мянган төрийн албан хаагч бий” гэлээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-10-16 13:36

одоо ялчигсан юм чинь үнэн төрхөө харуулж байгаа нь тэр сонголтондоо баярлаж суудаа өөр хэлэх юм �##�га

Шорндоо
Шорндоо
2020-10-16 19:41

Хот горын хулгач сайд

Холбоотой мэдээ

Back to top button