УЛС ТӨР

Д.Пүрэвдаваа: Мөнгө тараадаг мунхаг хүн байхгүй, мобайлдаад л явж байгаа

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа орон нутгийн сонгуультай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр УБЕГ-ынхан эрх баригч намын талд үйлчилсэн байж магадгүй гэж үзэж байгаагээ мэдэгдэв.

Энэ тухай хэлэхдээ, “Нэгдүгээрт, хар машины талаар яриа өрнөлөө. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амжилттай хэрэгжсэн. Тиймээс хар машинд нэрс оруулж өгч болно гэсэн зүйл яригдсан. Хоёрдугаарт, нэрсийн жагсаалт будлиантай. УБЕГ эрх баригч талд ажилласан байх магадлалтай. Саяын орон нутгийн сонгууль дээр нэрсийн жагсаалтыг нууцалсан. Магадгүй нэг хүн олон дахин өгсөн байх магадлалтай. Маш олон хүн паспортоо үзүүлэлгүй, хурууны хээгээ ч уншуулалгүй санал өгсөн байгаа юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өмнө нь нэр дэвшигчид хэний саналаар сонгогдох гэж байгаагаа мэдэх эрхтэй  байсан. Сонгууль болохоос 20-иос доошгүй хоногийн өмнө тухайн нэр дэвшигчид нэрсийн жагсаалтыг өгдөг байсан. Гэтэл сүүлд Сонгуулийн тухай хуулиар нэрсийн жагсаалтыг  нууцалсан. Энэ заалтаа  хуульдаа оруулаад баталчихсан. Яагаад гуравхан сарын дараа болох  орон нутгийн сонгуулиар нэрсийн жагсаалтыг нууцлав гэдэг асуулт гарч ирж байна. Ардчилсан нам ялагдахаараа янз бүрийн тайлбар тавьдаг гэж бодож магадгүй. Эрх баригч намын өөрсдийнх нь томилсон, үүрэг өгсөн хүмүүс сонгуульд ажилласан.  Энэ мэтээр эрх баригч нам давуу байдал үүсгэсэн.

-Танай намаас мөнгө тараасан асуудал гарсан шүү дээ. Үүнд ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
-Энэ талаар одоогоор мэдээлэл алга байна. Өөрсдөө маш их хэмжээний мөнгө тараасан. Өөрсөдтэйгөө адилхан болгож тэнцвэржүүлэх, бүдгэрүүлэх үүднээс ийм мэдээлэл тараасан байх магадлалтай. МАН-аас нэр дэвшигчид бүгд төрийн банканд данс нээлгэсэн. Мөн ухуулагч болгоно нь төрийн банкны данстай байсан. Одоо бэлэн мөнгө бариад тараадаг мунхаг хүн байхгүй шүү дээ, мобайлдаад л явж байгаа.  

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-10-16 16:22

Ene Purebdabaa Naranbayar gekh met khumuus ymar ch ikh zabtai um dandaa kheruul hkiikheer uls ekh oron ard tumniikhee ene khestuu amidrald nemer bolokh neg ch ug khelekhgyi dandaa hkeruul ard tumnee buu zalkhaa ydarch bna

Зочин
Зочин
2020-10-16 17:52

Yalagdalaa hvleej sur.

Ха ха
Ха ха
2020-10-16 21:35

Мобаилдв�##� батлах баримттай амархан баригдана !

Иргэн
Иргэн
2020-10-17 10:56

Өөрсдийнхөө хийдэг юмаар бусдыг харддаг гарууд даа.

Холбоотой мэдээ

Back to top button