Нийгмийн

Өмнөговь аймгийн 20 өрхөд халаалт дулааны багцыг хэрэгжүүллээ

НҮБ-ийн Хүүхдийн сан Швейцарийн хөгжлийн агентлаг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 20 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ арга технологийг нэвтрүүлэв. Дулаалга, халаалтын бүрэн багц юм.

Тодруулбал уур ус үл нэвтрэх бүрээс, хаяавч, шалавч, хаалганы дулаалга, халаагуур ширээ зэрэг багтана. Агаарын бохирдол өндөр бүсийн хувьд нүүрс түлэх улмаар агаар бохирдуулах байдлыг бууруулах, нөгөөтэйгүүр айл өрхүүд тохилог, дулаан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үр дүнтэй ажил болж байна. Цахилгаанаар халах халаагуур, дулаалгын энэхүү технологийг өөр аймгуудад нэвтрүүлсэн бөгөөд дулаан тохируулга температураас хамаарч сард төлбөр 70.000-120.000 төгрөг гардаг байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button