Нийгмийн

Дональд Трамп 92:131 харьцаатайгаар Жо Байденд ялагдаж байна

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж, дүн эхнээсээ гарч эхлээд байна. Одоогоор 26 мужийн санал хураалтын үр дүнгээр Байден 131, Трамп 92 санал аваад буйг мэдээлээд байна.

Өмнө мэдээлсэнчлэн энэ жилийн сонгуулийн өрсөлдөөнт мужуудад: Висконсин, Техас, Мичиган, Жоржиа, Аризона, Хойд Каролина, Нэбраска, Флорида, Охайо, Пеннсилвани нар орж буй.

100 сая урьдчилсан санал гэдэг нь 2016 оны сонгуулийн жинхэнэ ирцийн 72,3 хувьтай тэнцэж байна. 2016 онд 138 сая гаруй хүн саналаа өгсөн юм. Үүнээс 50 сая гаруй нь урьдчилсан санал байсан аж. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд америкчууд хэр идэвхтэй оролцож буй нь харагдаж байна.  

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button