НИЙГЭМ

Т.Мөнхсайхан: Баян-Өлгийн нэг иргэнээс коронавирусийн эсрэг бие илэрсэн

Өнөөдөр /2020.11.04/ Засгийн газар хуралдаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан олон нийтийн анхаарлыг татаад буй зарим асуудлаар тайлбар хийв.

Баян-Өлгий аймгийн иргэдээс коронавирус илэрсэн гэх асуудлаар:

“Баян-Өлгий аймгийн иргэдээс тандалтын журмаар шинжилгээ авахад нэгээс нь коронавирусийн эсрэг бие илэрсэн. Тэрбээр зургадугаар сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж байгаад гарсан иргэн тул санаа зовох зүйлгүй”.

МИАТ-ийн ажилчдаас коронавирус илэрсэн гэх асуудлаар:

“Герман чиглэлд ниссэн МИАТ-ийн дөрвөн ажилтнаас коронавирус илэрсэн. Тэд одоо ХБНГУ-д тусгаарлагдан, холбогдох эмчилгээг хийлгэж байна”

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Дотоододоо алдаад байгаа юм уу

зочин
зочин
Reply to  зочин

Дотооддоо алдвал хэцүүдэнэ шүү Хяналтаа улам сайжруулах шаардлагатай Бидний чадал мөхөстөнө шүү?

Зочин
Зочин

Ih deed surguuliig haana uu. Buugnurul mash ih bna

Холбоотой мэдээ

Back to top button