УЛС ТӨР

ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан талаар сайд Г.Ёндон танилцуулав. Үүнтэй холбогдуулан:

  • Салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах
  • Үндэсний геологийн албаны харьяанд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг ажиллуулах
  • Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулах, сонгон шалгаруулалт зарлах боломжийг судлах
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болох
  • Өмнийн говийн бүсэд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтад шаардагдах усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэл газрын доорх усаар хангах
  • Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох, зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button