Нийгмийн

Хөдөө орон нутагт өсвөр насны охидыг хүчирхийлэх хэрэг гарсаар байна

Бага насны охидыг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан жигшим хэргүүд тасралтгүй бүртгэгдсээр байна.

Хамгийн сүүлд буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 03-нд Булган аймгийн Хангал сум Хялганат тосгонд оршин суух 11 настай хүүхдийг үл таних этгээд хүчирхийлэхийг завдсан хэрэг бүртгэгджээ. Тодруулбал мөн тус тосгонд оршин суух 30 настай Э гэх этгээдийг энэ хэрэгт холбогдуулан холбогдуулан Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух 15 болон 18 настай охидыг мөн тус суманд суух 26 настай Б гэгч нь өнгөрсөн тав болон долдугаар саруудад хүчирхийлсэн  байна гэх дуудлага мэдээллийн дагуу Орхон аймаг дахь цагдаагийн газар шалгалт хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button