ДЭЛХИЙ

Сонгуулийн өдрийн орой жагсаал боллоо

Өчигдөр буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн орой Сиатл, Портланд хотуудад жагсаал зохион байгуулагджээ. Сиатл дахь жагсаалын үеэр найман хүн баривчлагдсан байна.

Баривчлагдсан хүмүүс автозам руу хадаас шидэж, зарим нь цагдаагийн ажилчдад халдаж, замын хөдөлгөөнд саад учруулж байжээ. Нэг баривчлагдсан этгээд цагдаа нарын босгосон хаалт руу машинтайгаа түрж орж иржээ.

Өнгөрсөн хугацаанд Сиэтл болон Портланд хотуудад жасгаал цуглаан их болж байсан удаатай. Тэд АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцдэг юм. Энэ удаагийн жагсаал нь аль нэг нэр дэвшигчийн талд орсон бус ерөнхий сонгуулийн үйл ажиллагааг эсэргүүцсэнд байгаа юм.

Тэр тусмаа Сиатл хотын төвд босогчид өөрсдийн автономит бүсийг байгуулж, түүнийгээ “Капитол Хиллийн Автономит Бүс” гэж нэрлэн “тусгаар тогтносон” юм. Тэд өөрсдийн гэсэн хил татаж хана, хаалт ч барьсан байдаг.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button