УЛС ТӨР

АН-ын бойкот

Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр АН-ын бүлгийн гишүүд “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичиг бүхий цамц өмсөж, бойкот хийв. Мөн ширээн дээрээ валютын ханшийн өсөлтийн талаар, 2016 болон 2020 онд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн талаар зурагт хуудас байрлуулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байгаа байх. Бид амьдралд илүү ойр болгож харууллаа. Татвараа их нэмэх юм. Хүүхдийн хадгаламжаас ч татвар авах юм” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээллийг хэвлэж, цамц өмсөж орж ирлээ. Олон хүн шоолж байна. Өмссөн хүмүүсийг нь шоолж болно. Бодит нөхцөл байдал инээх биш уйлахаар байна. Ам.доллар 40 хувь өсөж, амьдрал 40 хувиар уруудсан. Бид чуулганы танхимын үүдэнд 2016 онд 20 мянган төгрөгөөр авч байсан хүнс болон 2020 онд юу авч болохыг сагсанд хийгээд тавьсан. Эрэгтэйчүүд хүнс авдаггүй болохоор мэдэхгүй байж магад” хэмээсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. ЭНЭ бүхэн танай АН -ын тарьсан б####аг биз дээ,,,Ингэх тусам чинь танай АН-ыг иргэд үзэн ядаж байна. ,,,Монголд оронд хуульгүй, ёс зүйгүй, бүхнийг хулгай хийж ,,,м#### шиг байж болохыг харуулсан нам бол АН ш дээ,

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button