НийгмийнНИЙГЭМХУУЛЬ

Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн аминд хүрчээ

Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хэрэг гарлаа. Тодруулбал өчигдөр орой Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд Толгойтын “Арвай үндэс ” худалдааны төвийн хойд замд, машиныхаа ард зогсож байсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч ажилтай, ахмад цолтой цагдаагийн алба хаагч А-г согтуу жолооч мөргөж амь насыг нь хохироожээ.

Эл осол хэргийг Өвөрхангай аймгийн Богд сумын 1-р багт суух хаягтай 22 настай эрэгтэй Г согтуурсан үедээ приус маркын автомашин жолоодож явахдаа үйлдсэн байна. Ингэхдээ Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 25 настай Ө, 36 настай Ц, 32 настай эрэгтэй А нарын жолоодож явсан автомашиныг мөргөж, улмаар цаашлахдаа амь хохирогч А-гийн аминд хүрсэн байна.

Г нь тухайн үед драйгер үлээлгэхэд 0,32 хувийн согтууралтай байсан бөгөөд эл хэргийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар шалгаж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. согтуугаар болон архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хүний амь нас болон бусдын эд хөрөнгөнд санаатай зан####хийлсэн гэж хуулиндаа хүндрүүлэх нөхцөлтэй болгож ялын бодлыг маш чанга болгож өгөөчээ. хэдэн м#### ######нууд нь архинд буруугаа чихээд хэдхэн жилийн ял авсан болоод өнгөрч байна.

  2. Согтуугаар хүнии амь нас хөнөөсөн бол шууд цааз нэг бол насаар нь хорих хэрэгтэй. Наад зэрлэгүүд чинь яаж иигээд хэдэн жил хоригдсон блоод гараад ирнэ. дахиад л гэмт хэрэг хиинэ. Манай хууль арай л зөөлдөөд бна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button